Цойлогсод [Д.Бүжинлхам]

Erdem Nomt
2 min readNov 3, 2022

--

Ухаан байгаа газар мөнгө заавал оршино гэж Еврейчүүд ярих дуртай. 2018 онд Forbes сэтгүүлээс Дэлхийн хамгийн чинээлэг 10 хүнийг нэрлэхэд 5 нь Еврей хүн байв. Тэгвэл тэд яагаад бусдаас ийн онцгойрох болов?

Номын тэмдэглэлдээ зориулан авсан зураг. Ном нь номын сандаа бий. Халуун саваа одоо ч хэрэглэсээр байгаа. Алхалтын таягийг маркетингийн албаныхан төрсөн өдрөөр бэлэглэж байсан. Чингэлтэй уулын зүүн хойд хэсгээр алхаж байхдаа энэ зургийг дарсан.

Шаргуу хөдөлмөр (зогсолтгүй хөдөлмөрлөх) + сахилга бат (зорилгодоо хүрэхийн тулд богино хугацааны цэнгэлээс татгалзах дархлаа) = тууштай чанар (өдөр бүр, тогтмол хийх)

Өөрт байгаа хязгаарлагдмал эрч хүчийг өөрийнхөө зорилгод чиглэсэн зүйлдээ зориулах боломжийг гагцхүү сахилга баттай хүмүүс л өөртөө бэлэглэж чаддаг.

БИД БОЛ ӨДӨР ТУТАМ ДАВТАН ХИЙДЭГ ҮЙЛДЛИЙНХЭЭ ҮР ДҮН. ЭНЭ ҮЙЛДЭЛ НЬ ДАДАЛ ЗУРШИЛ.

Буруу зуршлыг устгах хүч гагцхүү зуршлыг олж авсан хүний гарт л оршдог. Тархины өөрчлөлт хөгжил нь биеийн бусад хэсгийн булчингийн хөгжилтэй төстэй. Тухайн үйлийг давтах бүрт тархи шинэ нөхцөл байдалд дасан зохицохын тулд өөрийн анатомыг өөрчилдөг. Еврейчүүдийн хувьд сурах үйл явц нь сүүлчийн амьсгал хүртэл үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл тэд үхэн үхтлээ тархины фитнесээр тасралтгүй, тууштай хичээллэдэг байна. Еврей үндэстний талаар ярихад Еврей ээж нарыг ярихаас өөр сонголтгүй.

Starbucks-ыг үүсгэн байгуулагч Ховард Шульц өөрийн намтар номондоо ийн бичжээ: “Хэрвээ чи Еврей эмэгтэйд байшин худалдаж авч өгвөл тэр түүнийг цайз болгон хувиргах болно.” Еврей ээж нарын хүүхдээ хүмүүжүүлэх гол философи нь биеэ даасан, боловсролтой, бүрэн ухамсартай төлөвшсөн Еврейг бий болгох аж. Дэлхийн 2-р дайны дараахан амьд үлдсэн Еврейчүүдийн ихэнх нь Израиль болон АНУ-руу хуваагдсан байна. Израилийн хатмал цөлөөс ойжуулалт, ургацын талбай, акуа соёл (цэвэр усны экспорт), дуслан усжуулалт, нарны эрчим хүч зэрэг үсрэнгүй хөгжилд хүрсэн старт-ап үндэстэн бол Еврейчүүд. Мөн тэд бусад өндөр хөгжилтэй Улс орнуудад зэвсэг, техник технологи экспортлодог аж.

“ХЭРЭВ ЧИ ОЙРХ ДОРНОДООС ГАЗРЫН ТОС ХАЙЖ БАЙГАА БОЛ ИЗРАЙЛИЙГ АЛГАС. ХАРИН ЧИ ТЭНДЭЭС МЭРГЭН УХААН ХАЙЖ БАЙГАА БОЛ БУСДЫГ НЬ АЛГАС.”

Үл хөдлөхийн тэрбумтан Уоррен Баффет

Еврейчүүд алдаа хийх нь юу ч хийхгүй байхаас хамаагүй дээр гэж үздэг байна. Иудайзмд юу ч хийхгүй байхыг эс үйлдэх нүгэл хэмээн үздэг аж. “Алдаа бол илүү ухаалгаар дахин эхлэх боломж” гэж Хэнри Форд хэлсэн байдаг. Дийлэнх Еврейчүүдийн санхүүдээ баримталдаг стратеги нь олсон мөнгөнийхөө 50% — хэрэгтэй зүйлдээ, 20% — хөрөнгө оруулалт, 10% — титьед (Еврей шашны өглөг), 20% — бэлнээр нь хадгал. Мөн тэд маш сайн хамтрагчид төдийгүй, өөр хоорондоо нэгнээ үргэлж дэмждэг байна.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet