Erdem Nomt
1 min readApr 14, 2024

2024.04.14 The puzzle is complete

Гадаа цас зөөлөн бударсан намуухан өглөө байна. Урд уул өнөөдөр цагаан дээлээрээ гоёжээ. Яарсан зүйлгүй гэрээс тайван гарцгаалаа. Замдаа CU-гээс нэг нэг аяга американог жижигхэн кексээр хачирлаж ууцгаав. Товлосон цагтаа ирэх ёстой газраа ирээд аль хэдийн төвхөнөөд авлаа. Цагийн зүү чаг чаг... зүрхний цохилт түг түг... чимээ аниргүй, нам гүм, цаг хугацааг удаашруулсан мэт... хүлээлт...

Бидний санааг зовоосон зүйлсийн ихэнх нь цагийн аясад мартагдан, цөөн хэд нь түүх дурсамж, сургамж туршлага болон үлддэг. Аливаа зүйлийн гүнд нэвтэрч ойлгох, том зургаар харах чадварууд ямар их чухал гэдгийг их хожим ухаарч байх шиг. Ийм ухаарлыг арай эрт мэдрэх боломжийг хүнд хэрхэн бий болгох вэ?

Хэд хоног нойроо хугаслан байж эвлүүлсэн мянган ширхэгтэй puzzle зурганд хүрээ олж хийхээр гарлаа. Тод өнгөтэй учраас цагаан хүрээ зүгээр гэж жааз хийдэг хүн хэлээд дөрвөн төрлийн загвар гаргаж ирлээ. Би дотроо бас цагаан өнгийг зурагласан байсан нь давхцаж сонголт маань цагаан бөгөөд мөнгөлөг давхар хүрээн гоёлтой хийгдлээ.

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet