2024.05.09 Нүглээ наманчлах

Erdem Nomt
1 min readMay 10, 2024

--

Үнэхээр завгүй өдрүүд үргэлжилсээр… Шүүх хурал, эмнэлэг, мэс засал, лам, засал ном, зан үйл… Юу ч тохиолдож байсан гэр бүл хамтдаа халуун ам бүлээрээ байх нь юугаар ч орлуулашгүй, гол цөм, амин сүнс нь юм. Энэ бүхний төлөө өдөр бүр Бурханд талархах хэрэгтэй.

2024.05.09 Хүүхдийн парк, Алсыг харагчаас

Бид хэн нэгэнтэй урьд өмнө хийсэн буруу зүйлсийнхээ тухай ярилцах хэрэгтэй. Өөрийнхөө дутагдлыг өөр хүний өмнө хүлээн зөвшөөрч ирсэн нь, мэдээж хэрэг, маш эртнээс байсан зүйл. Бурханы шашинд бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл бүхнээ наминчилж байх тухай гардаг. Бараг ихэнх асуудал хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй байдаг.

Баяр баясгалантай мөчөө бусадтай хаа сайгүй хуваалцдаг шиг өнгөрсөн амьдралын алдаа дутагдал бүхнээ хэн нэгэнтэй хуваалцсаны дараа мэдрэгдэх тайтгарал, эрх чөлөөг үгээр илэрхийлэх аргагүй. Мэдээж таны гэм дутагдлыг сонсоод ойлгох, цааш нь задруулахгүй, итгэлтэй хүнтэй ярилцах хэрэгтэй.

Бусдад зовлон бэрхшээлээ ярьж тайвширдаг олон хэлбэрүүд байдаг. Сүм, хийдэд очих, сэтгэлзүйч дээр цаг авах, ижил асуудалтай хүмүүсийн уулзалтууд, найзтайгаа аминчлах гэх мэт. Хүн аргаа барахын цагт зурхайч, үзмэрчид хандан асуудлаа ярих процесс нь хүртэл нэг хэлбэрийн тайтгарах арга болно… үргэлжлэл бий

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet