2025 онд унших 25 ном

Erdem Nomt
1 min readFeb 3, 2025

--

25 онд унших 25 ном

Өнөөдөр өөртөө зориулан 2025 онд унших 25 номныхоо жагсаалтыг гаргалаа. Яагаад заавал 25 ном гэж хэмээн хэн нэгэн асууж болох юм. Ямар ч учир шалтгаан байхгүй ээ, ойролцоогоор өдөр бүр 28–30 нүүр тогтмол уншаад байхад эдгээр номыг уншиж дуусгах тооцоо гаргасан. Номын сонголтын хувьд гэрийн номын санд байсан ч одоог хүртэл уншаагүй байгаа номнуудаа шууд түүгээд гаргаж ирсэн байгаа. Мэдээж уламжлал ёсоор эдгээр номын тэмдэглэлийг ErdemNomt.medium.com дээрээ хөтлөөд явна. Ийнхүү унших номын жагсаалт гаргаснаар өдөрт унших багцаатай болж, амьдралын чанарт ч мэдэгдэхүйц өөрчлөлт гарах нь дамжиггүй.

ИХ БИТГИЙ УНШ, БАГА БИТГИЙ УНШ, ӨДӨР БҮР УНШ.

- Энэ оны ном унших уриа

Ингээд номын жагсаалтыг сонирхуулахад:

Мэдээж зөвхөн эдгээр номоор хязгаарлагдах шаардлагагүй. Боломж гарвал шинэ сонирхолтой ном авч уншиж болно. Хамгийн гол нь эдгээр номуудыг л төлөвлөж, өдөр бүр уншиж дадах нь л чухал. Үүнийг уншиж буй та ч бас өөрийн унших номын жагсаалтаа гаргаж үзэж болно шүү дээ. Бүгдэд нь бие, сэтгэлийн эрүүлийг хүсэн ерөөе.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet