
Юуны өмнө номын тэмдэглэлээ хуваалцах буланд маань цаг заваа гарган зочилсон таньд талархаж байгаагаа илэрхийлье. Ном унших гэдгийг өдөр тутмын амьдралдаа дадал зуршил болгохын тулд эхний үед өөрийгөө шахаж эхэлсэн. Хэсэг хугацаа өнгөрөхөд арай сонирхолтой болж эхэлсэн. Мэдээж энэ тэмдэглэлийн тусламжтайгаар дараа нь мартахгүй эргээд санахад хэрэг болохоор тэмдэглэлээ бичиж үлдээхийг зорьдог. Түүнээс гадна бидний ирээдүй болсон үр хүүхдүүддээ бид өөрсдийн биеэр үлгэр болохоос өөр сонголт үгүй билээ. Унших ном их байна гэдэг нь хийх ажил их байна л гэсэн үг дээ. Уншсан ном нь хүнд эрт орой хэзээ нэгэн цагт хэрэг болж байдаг гэдэгт одоо эргэлзээгүй итгэх болсон. Хамтдаа НОМ уншицгаая!