Анхдагчид [Адам Грант]

Erdem Nomt
2 min readNov 3, 2022

--

Хэрэв та энэ номны тэмдэглэлийг уншиж байгаа бол анхдагч байх талаар нэг бус удаа бодож үзсэн байх. Анхдагч байхыг хүн бүхэн хүсдэг. Гэхдээ тунг нь тааруулах нь чухал. Хэрэв санаа чинь хангалттай шинэлэг байж чадахгүй бол уйтгартай, нэгэн хэвийн байна гэсэн үг. Хэрэв хэтэрхий шинэлэг бол хүмүүс ойлгохгүй.

Номын тэмдэглэлд зориулан авсан зураг. Ном маань номын сандаа байгаа. Чингэлтэй хайрхан уулын оройд модон дунд авч байжээ.

Энтрепренер гэсэн хэллэг номонд их гарна. Тайлбар нь товчхондоо эрсдэл даагч гэсэн утгатай. Бүтээгч байх нь биднээс үй олон алдаа хийхийг шаарддаг бөгөөд тэр бүрийг даван ард нь гарах тэр чанарыг л Энтрепренер сэтгэлгээ гэх байх. 2013 онд гэхэд л АНУ-д гурван зуун мянга гаруй патент олгогдсон. Эдгээрээс Дэлхийг өөрчлөх санаа үнэндээ бараг үгүй гэж номонд дурдсан байна.

Цахиурын хөндий (Silicon Valley)-д өдөрт л хэдэн зуун стартапуудын уулзалт, хэдэн мянган санаа эргэлдэж байдаг талаар сонсож байсан. Ямар сайндаа HBO цуврал Silicon Valley кинон дээр гардагчлан санааг нь хулгайлсан хэмээн шүүхдэж мөнгө олдог хэдэн мянган патент бүртгүүлцэн бүлэг этгээд байх жишээний.

ТА ӨӨРИЙН САНААГ БУСДАД ЭНГИЙНЭЭР ОЙЛГУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙВАЛ ТА ӨӨРӨӨ Ч БҮРЭН ОЙЛГООГҮЙ ГЭСЭН ҮГ.

Алберт Эйнштэйн

Анхдагч байхын сул тал, асуудал бэрхшээл, анхдагч байх гээд бүтэлгүйтсэн талаар жишээ авч тайлбарласан байна. Ямар хүмүүстэй нөхөрлөх, хамтрах, компаний соёл, хүмүүсийн харилцаа, сэтгэл зүй, судалгааг багтаасан өргөн агуулгатай ном болжээ. Та сэтгэл судлал болон хүний харилцаа, стартап, шинэ санаа, энтрепренер зэргийг сонирходог бол энэ номыг уншаад үзэхэд гэмгүй.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet