Гурван нас хүрэхэд оройтно [Масару Ибука]

Erdem Nomt
2 min readDec 13, 2022

--

1947 оны хүнд хэцүү цагт халаасандаа 700$-тай гурван нөхдийн хамт Sony корпорацийг үүсгэн байгуулж явсан Масару Ибука нь хүний тархины хөгжил тэр дундаа хүүхдийн хөгжлийн процессыг олон арван жилийн турш ажиглалт туршилт хийсний үр дүнд хүүхдийн хөгжлийн талаарх энэхүү номыг бичжээ. Энэ номонд бичсэн аргаараа Японы 1000 гаруй хүүхдэд суралцах боломж бүрдүүлж байжээ.

Яг үнэндээ энэ номыг гар утсан дээрээ уншсан бөгөөд номын тэмдэглэлд зориулан kindle бас маамаануудын тоглоомоор чимэглэлээ :)

Хүүхэд төрснөөс хойш эхний гурван жилд суралцах чадвар хамгийн өндөр юм. Мөн хоёроос дөрвөн насандаа том болоод бараг суралцаж чадахгүй зүйлсээ тоглож байгаад л сурчихдаг аж. Өөрөөр хэлбэл насанд хүрэгчийн яст мэлхийн хурдаар сурах зүйлийг агшин зуурт сурах чадвартай гэнэ.

Хүүхдийн хөгжлийн бэлэн загвар, томъёоноос аль болох татгалзаж байх хэрэгтэй.

Номын нэгэн хэсэгт “Эрт үеийн хөгжил” сэтгүүлийн 1961 оны 41-р дугаарт хэмээн онцолсон хэсэг гарснаас үзэхэд л Япон улсад аль 60–70 жилийн өмнөөс хүүхдийн сургуулийн (бүр цэцэрлэгийн өмнөх) өмнөх боловсролын талаар өндөр түвшинд судалдаг бас яригддаг, сэтгүүл хүртэл гардаг байсан байна. Ингээд олон зүйл нуршилгүй номноос чухал гэж санагдсан хэсгүүдээс түүвэрлэн орууллаа:

  • Хүүхдийг сайн хөгжим, уран зураг хүрээлж байх (үүнд яг тийм хөгжим, тийм зураг гэсэн ойлголт байхгүй, эцэг эх нь өөрийн мэдрэмжээрээ сонгоно)
  • Хүүхдээ олон удаа гар дээрээ авч байх (хүүхдэд уян зөөлөн, хүнлэг мэдрэмжтэй болгодог)
  • Хүүхэд зүйрмэглэсэн байдалд тогтоолт өндөр байдаг.
  • Хүүхэдтэйгээ аль болох олон удаа тоглох, байнга харилцах
  • Хүүхэдтэйгээ тультраа хэлээр бүү ярь
  • Хүүхдийг зөнд нь чөлөөтэй орхиж болохгүй
  • Эцэг эхийн хэрүүл, таагүй орчинд хүүхэд маш мэдрэг байдаг бөгөөд үүнийг хүүхэд шууд тусгал болгон авдаг.
  • Эмээ өвөө хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлдэг,
  • Өөрийн хүүхдийг бусдын дэргэд элэглэн шоолж болохгүй
  • Хүүхдийг загнаснаас магтсан нь хавьгүй дээр

Эцэг эхийн үүрэг бол хүүхдийг суралцах хүсэлтэй болоход нь бэлдэх. Суралцахад өдөөх нь албадахаас илүүтэй сонирхлыг нь татах аргаар амжилттай хэрэгжинэ. Хүүхэд сонирхолтой зүйлсийг зөв, сонирхолгүй зүйлсийг буруу гэж үздэг.

ХҮМҮҮЖЛИЙН ЗАРЧМУУД

  • Урамшуулах ба журам дэглэмд өдөөх
  • Давталт бол хүүхдийг өдөөн урамшуулах хамгийн сайн арга. Давталт нь цаг хугацааны мэдрэмжийг сургадаг.
  • Хүүхдийнхээ зургаа дах мэдрэхүйг хөгжүүлээрэй.
  • Аль болох олон төрлийн хоол, амтыг мэдрүүлэх.
  • Ямар хөгжим сонсож өснө, яг тэр хөгжмөөр хүмүүждэг. Үүнд дээр хэлсэнчлэн ээжийн мэдрэмж чухал.
  • Хүүхэд маш сайн даган дууриагч. Тиймээс хамт цагийг өнгөрөөж буй хүмүүс нь үлгэр болдгийг анхаарах.
  • Зураг зурах, цаас урах, тоглоомоо шидлэх нь хөгжлийн процесс юм.
  • Насанд хүрэгчид хүүхдүүдийг хэт балчир гэж бодсоноос тэдний ургуулан бодох чадварыг хязгаарлаж байдаг байна.
  • Тоглоом хэт ихэдсэн үед хүүхдийн анхаарал сарьних талтай.
  • Хүүхдээ ажиглах байрлалд байлгаарай.
  • Тоглоомнууд нь тэмтэрч үзэхэд аятайхан байх ёстой.
  • Ном зөвхөн уншихад бус, шоонууд зөвхөн байшин барихад зориулагдаагүй.
  • Хүүхэдтэйгээ жүжигчилж тоглох.

Эцэст нь бяцхан үрийнхээ хүсэл зоригийг бүү хүчирхийл. Хүүхэд эцэг эхийн өмч биш. Эцэг эхийн нэрэлхүү зан хүүхдэд хортой. Хүүхдээ хүмүүжүүлэхээсээ өмнө өөрийгөө эхлээд хүмүүжүүл!!!

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet