Сүрчиг [Патрик Зюскинд]

Erdem Nomt
2 min readDec 13, 2022

--

Нэгэн алуурчны цадиг буюу сүрчиг хэмээх энэхүү ном нь домогт Нирвана хамтлагийн гоцлол дуучин, рок хөгжмийн од Курт Кобейны халаасны ном байсан төдийгүй тэрээр 10 гаруй удаа уншсан тухайгаа нас барахаасаа дөрвөн сарын өмнө өгсөн ярилцлагадаа дурдсан байжээ. Харамсалтай нь Курт Кобейн 1994 оны дөрөвдүгээр сарын 5-нд, ердөө 27 насандаа гэртээ өөрийгөө буудан хөнөөсөн юм. Тэрээр энэхүү номын үйл явдлаар сэдэвлэн, уг номны дууг гаргасан нь “Scentless apprentice” нэртэй дуу юм.

mplus аппликэйшнээс уншаарай. Амттан кофе хоёроос татгалзаж чадаагүй л байна.

Зохиолын гол баатар Jean-Baptiste Grenouille нь энэ хорвоод төрсөн цагаасаа л төрсөн эхдээ гологдоод зогсохгүй, түүнийг авах ч хүн олдохгүй гологдсон нэгэн. Гэвч тэрээр бусдаас илүү соргог үнэртэх мэдрэмж нь дээд зэргийн нэгэн аж. Францын нэгэн үнэртэн үйлдвэрлэгч Baldini үндсэндээ үйл ажиллагаагаа зогсоож, дампуурахын даваан дээр Grenouille гарч ирснээр Франц төдийгүй Европ-д амжилттай ажиллаж эхэлдэг. Grenouille нь ямар нэгэн үнэр гаргахдаа элдэв томъёо, жор ашиглахгүйгээр ямар ч үнэрийг найруулан гаргах төрөлхийн чадвартай аж. Түүнд хүмүүс үргэлж л шударга бус хандана. Тэрээр Францаас гарч уулсаар гэр хийж, хүмүүсээс дайжин ганцаар 7 жил амьдрах хэсэг нь туйлын үнэ цэнэтэй мэдрэмжийг өгөөд зогсохгүй, эл хугацаанд өөр хүн гэгээрэл хайн бясалгаж явсан бол лавтай гэгээрэх хугацаа өнгөрсөн гэлтэй. Зохиолын үйл явдал, өрнөлүүд нь таныг 25 онгон залуу охидын цуврал аллага, шүүх тогтолцоо, баян ядуу, эрх ямба, гоо үзэсгэлэн хийгээд түүний цаана нуугдах худал хуурмаг, хүсэл шунал, анир чимээгүй, нам гүм, хов хоосон хүртэл аялуулах болно.

Хүнд төрсөн цагаас нь эхлэн бусдын хайр халамж, тусламж дэмжлэг хэрэгтэйн адилаар мөн дотоод сэтгэлээ нээн ярилцагч, сонсогч зайлшгүй хэрэгтэй. Хүний өөрийн өгөгдөл нь юу байхаас үл хамаарч хүн төрөлхтний бүтээсэн нийгэм нь хүнээ өөрийг нь хайрцаглан хороогч гэж хэлж болохоор. Магадгүй таньд Grenouille шиг нэг илүү өгөгдөл байж болох ч өөрийгөө хүн гэдгээ мартсан цаг мөчөөс та өөрийгөө хороож эхэлдэг байх.

Ер нь хүний аль нэг мэдрэхүй нь дээд зэргээр ажиллах тохиолдолд юу болох бол. Үнэрлэх, амтлах, сонсох, харах аль нэг мэдрэмж нь төгс ажиллаж эхлэх үед мэдээж бусдаас давуу талыг мэдрэх боловч энэ бүх мэдрэмж нь эцэстээ түүнийг үхлээс өөр зүйл үнэ цэнэгүй мэт болгож байгаа талаар сэтгэлзүйн төрлөөр бичигдсэн энэ номноос унших боломжтой. Тухайн үеийн Франц хийгээд Европчуудын соёл, хүний мөс чанарыг эрээ цээргүй дэлгэн харуулснаараа энэ зохиол олон хүнд таалагдсан биз. Монте-Кристо Гүн дээр гардаг Иф цайз мөн бусад байршлуудын талаар гарч байгаа нь их сонирхолтой. Уг үйл явдал Монте-Кристо Гүн зохиолын үйл явдлаас нэг зуу орчим жилийн урд болдог. Одоо харин би киног нь олж үзэхээр шийдлээ.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet