Хөрөнгө оруулалтын 10 дүрэм [Ариунаа Идэрбат]

Erdem Nomt
2 min readDec 13, 2022

--

А.Идэрбатын бичсэн F*ck You Money буюу Санхүүгийн эрх чөлөө номыг хэд хоногийн өмнө уншаад үргэлжлүүлэн мөн түүний бичсэн Хөрөнгө оруулалтын 10 дүрэм хэмээх энэхүү номыг цаг гарган дуусгалаа. Номын сэдэв бүрийн ард QR код байх бөгөөд түүнийг QR scanner ашиглан уншуулснаар тухайн сэдэвтэй холбоотой ярианы линк гарч ирнэ. Тун сонирхолтой шийдэл санагдлаа. Түүний бичсэн 10 дүрэм дотроос тун чухал ажиллагаа шаардсан хоёр дүрэм нь 8 болон 10-р дүрэм гэж бодогдлоо. Бараг толгойтой болгон хөрөнгө босгохоор үзэж буй энэ цаг үед уг номыг авч уншсанаар буруу хөрөнгө оруулалтаас өөрийгөө тодорхой хувиар хамгаалж чадах нь тодорхой.

Номын тэмдэглэлд зориулан хүүхдүүдийн өрөөнд зураг авчээ. Энэ мөнгөтэй сав бол рекламны пауз шүү. Гэхдээ сүртэй биш гэж үү :)

1. Маттью Эффектийг аль болох өөртөө хурдан хүлээн авч, түүнийг өөрийн эд эс мэт мэдэрч эхлэх. Товчхондоо Маттьф Эффект гэдэг нь баян хүн улам баяжиж, ядуу хүн улам ядуурдаг гэж ойлгож болно.

2. Үнэ цэнэтэй нэгэн болохын тулд цаг хугацаа, хүч чайрмайлтаар өөртөө хөрөнгө оруул. Ирээдүйн баялгийн тодорхойлолтууд өөрчлөгдсөөр байна. Тоглоомын дүрмийн өөрчлөлтүүд өөр зүйлсэд хөрөнгө оруулахыг сануулсаар байна.

3. Хадгаламжаа түргэн өсгөнө гэсэн хуурмаг нөхдөөс хамгаал. Хөрөнгө оруулалт хийхдээ машин худалдаж авахтай адил сайтар судал.

4. Амархан олддог мөнгө гэж байдаггүй! Хэрэв тийм мөнгө байдаг гэж та итгэсээр байгаа бол таны хамгийн том дайсан чинь таны тэр итгэл мөн. Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй бүхий л хувьцааны нийлбэр эцэстээ “0”-тэй тэнцүү. Өөрөөр хэлбэл таны ашиг өөр нэгний хувьд алдагдал болж байдаг.

“Хэн нүцгэн шумбаж байгаа нь түрлэг татрахад л мэдэгддэг.”

– Уоррен Баффет

5. Ирээдүйн өгөөжийн хэмжээ нь хөрөнгө оруулагч хэр их хэмжээний эрсдэлийг нуруун дээрээ үүрэхийг хүлээн зөвшөөрч байгаатай шууд хамааралтай байдаг. Тиймээс хөрөнгө оруулалтын өөр өөр нөхцөл боломжуудыг өгөөж болон эрсдлээр нь харьцуулан сайтар судлах шаардлагатай.

6. Багаар эхэлж санхүүгийн аюулгүй байдлын ханаа босго. Тууштай, төлөвлөгөөтэй, бэлтгэлтэй байх нь чухал.

7. Аливаа хөрөнгө, бизнес, хувьцаанд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бол үнэлгээг гаргаж, ойлгодог байх хэрэгтэй.

8. Америк руу англи хэл мэдэхгүй очвол аяга угаагчийн ажил л хийх байх. Үүнтэй адилаар санхүү, хөрөнгө оруулалтын зах зээлд санхүүгийн тайлан буюу санхүүгийн хэлийг нь мэдэхгүйгээр орвол хадгаламж, үл хөдлөх хөрөнгөнд мөнгөө байршуулахаас хэтрэхгүй.

9. Айдас болон шуналаар хөтлөгдсөн мөнгө хэзээ ч сайныг авчирдаггүй. Таны хөрөнгө оруулалтын зорилго бол тав тухтай байх юм.

Бүх хүн зарж байхад авах, бүх хүн авч байхад зарах нь хамгийн их зориг шаарддаг хэдий ч хамгийн их ашгийг бий болгодог.

– John Templeton

10. Санхүүгийн байдлын тайлангаас гадна хөрөнгө оруулах гэж байгаа компанийхаа менежмент, ТУЗ, харилцагчид, нийлүүлэгчид, стратегийн хамтрагчид, гэрээнүүд, нэгдэл болон худалдан авалт, өрсөлдөгчид, хувьцаа эзэмшигчид, салбарууд, мэдээллүүд, хөрөнгийн бүтэц, орлого, мөнгөн урсгал, хөрвөх чадвар, үйл ажиллагаа, үнэлгээ гэх мэт бусад өөр судалж болох бүгдийг жагсаалтын дагуу сайтар нягтлахыг зөвлөжээ. Үүнийг товчоор хөрөнгө оруулалтын шалгуур жагсаалт гэнэ.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet