Эргэлт [Мо Янь]

Erdem Nomt
2 min readDec 13, 2022

--

Хэрвээ зохиолчийн бичсэн шиг өөрийн өнгөрсөн амьдралын дурдатгал бичнэ гэвэл хэрхэн бичигдвэл энэ туулсан амьдралыг сонирхолтой болгох бол? Хэ Жиу, Лү Вэньли нарын оронд хэнийг байлгах уу? Газ-51 машины оронд ямар техник байж болох талаар бодож эхэллээ. Яг үнэндээ зохиолч энэ бичвэрээ сонирхолтой байлгах гэж элдэв чимэг зүүлт болон хэтрүүлэг ашиглаагүй, тун бодитой байдлаар бичсэн нь тухайн цаг үеийн үнэн байдал хийгээд түүний хамгийн ойр хамт байсан дүрүүд нь хүртэл тодрон харагдах аж.

Ажлын ширээндээ номын тэмдэглэлдээ зориулан зураг авалтаа хийжээ. Урд орших том хөршөө судлахгүйгээр гадаад харилцаа, бизнесийн талаар бодоод ч хэрэггүй бизээ.

“Хуучин цагт хэн хүнгүй л бусдын хэрэгт гар хуруу дүрж явлаа. Эдүгээ цагт хүний хувийн амьдралыг хуулиар хамгаалдаг болсон нь нэг талын хөгжил дэвшилд тооцогдоно.”

Зохиолч 1987 онд өөрийн нутагтаа кино зураг авалтаар очих үедээ ийн бичжээ

1988 онд Бээжингийн багшийн их сургуульд элсэн ороод оюутны бослого хөдөлгөөнийг далимдуулан хичээлдээ бага суусандаа биш гагц англи хэлийг тэр үед сайн сураагүйдээ харамсаж явдаг тухай нь гардаг хэсэгт “ирээдүйд хэлсэн ярьсныг нэг хэлнээс нөгөө хэлэнд оновчтой орчуулдаг зөөврийн төхөөрөмж хийчих байх” гэсэн өөдрөг бодлоор өөрийгөө зөвтгөж явдаг байна. Эдүгээ тэгвэл бичгийн болон ярианы олон хэлэнд төрөл бүрийн орчуулга хийдэг аппликэйшн олон болсон нь түүний зөгнөл биелсэн гэдгийн баталгаа.

“Жаргалтай хүн сүмрүү явдаггүй.” гэж хэлэх Хэ Жиү-гийн дүр бол тун зоригтой, шийдэмгий зан чанарын төгс байдлыг харуулж чадсан. Харин Хэ Жиү-гийн нэгэн цагт сэтгэлээ илчилж явсан Лү Вэньлигийн дүрээр тухайн цаг үеийн (магадгүй өнөө үе ч бас хамаарах байх) дан ганц Хятадын ч гэлтгүй бусад олон олон эмэгтэйчүүдийн туулдаг хувь заяаг туйлын үнэнд ойр маягаар дүрсэлжээ.

Цохисон бөмбөгөө өрсөлдөгчийнхөө аманд оруулах нь мөн л итгэмээргүй сонин тохиол ажээ. Ийм л маягаар хорвоогийн бүхий л зүйл эцэс төгсгөлгүй хувьсан өөрчлөгдөж, хүмүүс хувь заяаны эрхээр салж нийлж, нөхцөл байдал заримдаа азгүй, заримдаа бүр хачирхалтайгаар таарч эргэдэг нь амьдрал юм даа.

Зохиолч Мо Янь Лү Вэньлигийн амьдралыг эргэцүүлэнгээ

Аливаа цаг хугацааны үйл явдлыг хожим эргүүлээд харахад бодитой дүрслэлээр ийн илэрхийлэх нь битгий хэл бодохоос ч халгамаар үйл явдлуудаар дүүрэн. Эцэст нь энэ бүхнийг нийлүүлээд амьдрал гэж нэрлэдэг. Харин үлдсэн амьдралдаа эргэлт хийх эсэх нь гагц таны сонголт.

--

--

Erdem Nomt
Erdem Nomt

Written by Erdem Nomt

strong humble disciplined persistent

No responses yet