Үхэл гэж юу вэ? [Шелли Каган]
ҮХЭЛ — Диваажингийн үүрдийн амьдралыг амладаг шашинд хүртэл түүний нарийн ширийнийг тоочихдоо туйлаас нэрэлхэнгүй ханддаг. Яагаад тэр вэ? Товчхондоо энэ номд үхлийг олон хувилбараар эргэцүүлсний эцэст үхэл бол бүхний төгсгөл гэж томъёолсноор цааш өрнөх болно.
Физикистүүдийнхээр бол хүн гэдэг нь хэвийн ажиллагаа бүхий бие махбодоос өөр юу ч биш гэнэ. Бодож, мэдэрч, хүсэл зоригоо хуваалцах боломжтой, хайрлаж бас төлөвлөж чаддаг, ухаан бас хувийн ухамсар бүхий бие махбод. Философийн байр сууринаас харвал бие махбод ажиллаж, дараа нь эвдэрнэ. Энд ямар ч нууцлаг далд зүйл байхгүй бөгөөд үүнийг үхэл гэж хэлнэ.
Үхлийн юу нь муу юм бэ гэхээр тэр бол үхчихвэл амьдралд тохиолддог олон сайхан зүйлсийг хүртэх боломжгүй болох явдал бөгөөд энэ л хамгийн гол нь юм. Үүнээс бусдаар үхэл бол үнэндээ аврал юм. Учир нь хөгширсөн биднийг тосон авах өвчин зовлон гасланг үхэл төгсгөж өгнө.
Зорих үнэ цэнтэй зүйл хэдий хэр олон байж, тэдгээрийг даван туулах нь хичнээн ээдрээтэй бөгөөд хэцүү байж болохтой харьцуулахад бидний амьдрал дэндүү богинохон. Зүгээр л амьд байх явдалд өөрт нь үнэ цэн гэж байхгүй. Харин юу миний хувьд туйлын дээд эрхэм зүйл болохыг ойлгож мэдэхэд бид үхлийн талаар гүн эргэцүүлэхээс өөр арга үгүй.
Хэрвээ одоо үхсэн нь дээр гэдгээ мэдэх боломжтой гэвэл амиа хорлолт утга учиртай байж болох л юм, даанч бодит байдал дээр тэрийг мэдэх аргагүй. Ирээдүйг тольдон харуулдаг шидэт бөмбөлөг ч юмуу байдаг бол амиа хорлолт ухаалаг байх тохиолдол нээрээ л байхыг үгүйсгэхгүй.
Эцэст нь бид ердөө хормын төдий энэ дэлхий дээр үдлээд дараа нь буцаад үгүй болно.